Monday, February 14, 2011

Гэгээн хайрын валентины өдөр

Гэгээн хайрын валентины өдөр. Энэ өдрийг би урьд өмнө нь хэзээ ч тэмдэглэж байгаагүй л дээ. Яахав Синлүүдийн өдөр гээд 13нд санаа нэгт найзуудтайгаа дорвиж цэнгэж байлаа. Гэхдээ өнөөдөр надад боломж олдох байх гэж би бодож байна. Энэ ертөнцөд байгаа утга учир минь болсон түүнтэйгээ хамт энэ сайхан өдрийг бүтэн өнгөрүүлэхгүй юм аа гэхэд нэгэн үдэшийг хамт өнгөрөөнө өө. Ер нь ажил дээрээ ингэж гиюүрч цаг хүлээж байснаас түүнийхээ ажил руу явдаг хэрэгээ. Замаараа цэцэг, шоколад аваад ажлынх нь үүдэнд хүлээгээд сууна даа. Ямартай ч залуус та бүхэндээ гэгээн хайрын баярын мэндийг хүргье. Хайртыгаа битгий гомдоо, хайрлаж яваарай!!!

No comments:

Post a Comment