Tuesday, March 22, 2011

Тюнинг УАЗ-3151


Би анх машин унаж сурахдаа УАЗ 469-ыг унадаг байлаа. Одоо ч гэсэн байгаа л даа. Замын-Үүдэд хүн тээвэрт уралдаж байгаа. Ер нь Монголд 69 шиг сайхан унаа байхгүй байхаа. Хаана ч явсан сэлбэг олдоцтой, сэлбэг байхгүй бол монголчлоод явчихана. Бартаа сааданд түүртэхгүй, ер нь хийморлог унаа даа. Даанч гэм нь жаахан хатуу шүү. За олон юм нуршилгүй гээр нийтлэлдээ орьё. Нэлээн дээх нь би интернэтээр хэсч яваад нэг янзалсан 69-ын зургийг харж байсан юм аа. Бараг л миний мөрөөдөл байлаа. Үнэхээр сайхан янзалсан байсан. Тэгээд өнөөдөр жаахан дэлгэрэнгүй хайж байгаад http://carlifeblog.ru/ гэдэг сайтнаас мэдээллийг олж авлаа. Ингээд өөрийнхөө ойлгосоноор жаахан тайлбарлаад бичье.

Энэхүү машиныг УАЗ-ын 25 жилийн ойд зориулж Украйны Кузнецовск салон хийсэн юм байна. Машины ориг хувилбар буюу УАЗ-3151 буюу манайхны хэлж заншиснаар супер 69.
УАЗ-3151
Харин тюнинг хийсний дараа:
uaz469tuning-4uaz469tuning-7
Салоныг танигдахын аргагүй өөрчилсөн байна шүү. Салон нь арьсан бөгөөд нэмэлт халаагуур буюу паарыг суулгасан байх юм. Мөн гидр рультэй. Мэдээж зорчигчын ая тухыг сайн бодолцож хийсэн юм шиг байгаан.
uaz469tuning-2 uaz469tuning-3 uaz469tuning-5
uaz469tuning-6 uaz469tuning-8
Хөдөлгүүр, хурдны хайрцаг:
  • Ford-ын 2800СС багтаамжтай 150hp /морьны хүч/-тэй турботой мотор
  • Ford-ын 5 шатлалт кроп буюу хурдны хайрцагтай
Нэмэлтээр тормозны системийг ABS системээр сольж спорт амартизатор тавьсан. Ер нь бартаат замын эрлэг болгосон байх юм. Энэхүү машин маань 10000 ам.долларын ханштай зарагдсан байна. 69-ын хувьд өндөр үнэ шүү.

Энэ амьдралдаа энэ машиныг авчих юмсан. Монголд ингэж хийх чадалтай хүн байвал би лав хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү.

No comments:

Post a Comment